Эсээ

Эсээ

Эсээ

МЯНГАН ТОГОРУУНЫ НЭГИЙГ ИЛГЭЭЕ

Хүний бүтээл хичнээн агуу хүчирхэг, бат бөхийг хийж чадах ч гэлээ, байгалийн хүчин зүйлийн өмнө өчүүхэн юм шүү гэдгийг Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт харуулсан юм. Одоо хүн төрөлхтөн, хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж өөрийн гээсэн үнэт зүйлсээ эргэн харах, өмнөх түүхэн сургамжуудаа дурсан санагалзах хэрэгтэй цаг иржээ. Ядон улс ч үүнийг сайн ойлгож буй ураан атомын цахилгаан станцуудаа ихэнхийг нь зогсоогоод байна. Герман улс атомаас татгалзчихлаа. Японы эрдэмтэд 2050 хэмээх томоохон төсөл дээр ажиллаж, хүн төрөлхтний эрчим хүчний нөөцийг газар доорх баялаг бус, нар сар, салхи гэх мэт шавхагдашгүй эх булгаас авах барилга байгууламжуудыг бариад эхэлчихжээ.
Эсээ

ХАР ХЭЛ АМНЫ ХАРШЛАХ ШАЛТГААНЫГ АМИРЛУУЛАХУЙ

Үг бол хүний санаа бодол сэтгэлгээний төлөвийг шингээн илэрхийлэгч, түүний эрч хүчийг тээгч матери юм гэж орчин үеийн шинжлэх ухаан үзэх болов. Үг хүний дотоод сэтгэлд боловсорч амаар дамжин гадагш тэсрэн гарахдаа өөрийн уг сурвалжийн шинж чанарыг цахилгаан соронзон долгионы үелзлээр цацруулна. Сайн үгээс сайн эрчим цацрана. Муу үгээс муу эрчим тархана. Үүнийг монголчууд ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус гэж хэлдэг.
Эсээ
TOP