Уран бүтээл

Уран бүтээл

Уран бүтээл

ОЧИРХҮҮ АХЫН ЗАН ЧАНАР БУЮУ УРАМ ХАЙРЛАХУЙ

Монгол хүний сайхан сэтгэл, бие биедээ хандах жудаг, хүнийг өөдрөг байлгах гэсэн харилцааны соёлоос үүдэлтэй ёс заншлыг яруу найрагч өөртөө шингээсэнээс л чухам хүнд хэлэх ийм шүлэг төрсөн буй заа. Тэрбээр өөрийгөө "уулын хүн" хэмээн ярих дуртай. Алтай нутгаа юм болгонд дурсан ярина. "Аргамжааны чулуу" бол түүний тод илрэл....
Уран бүтээл

ГЭГЭЭНТЭН роман ТҮДЭВИЙН МОНОЛОГ

Данзанравжаа хутагтын эрдэм оюун, өв соёлыг 1937 оны их егүүтгэлээс авран хамгаалж өнөөгийн бидэнд хүргэж өгсөн их ач буянт хүмүүн бол Дархан тахилч Г. ТҮДЭВ гуай ( 1912-1990 ) юм. Тэрбээр дараа үеийн тахилч- ач хүү З.Алтангэрэлийг хатуу гараар өсгөж хүмүүжүүлэн залгамжлагчаа бэлтгэсэн билээ. ГЭГЭЭНТЭН романы нэвтрэн гарах гол шугам Түдэв тахилчийн дотоод хүүрнэлээр ( монолог) өрнөж, түүгээр дамжин нэгэн зуу гаруй жилийн тэртээх хутагтын оюун санааны ертөнцтэй уншигчийг холбоно. Ийнхүү тухайн цаг үедээ хэнд ч үл анзаарагдан эгэл жирийн амьдарсан хөдөөгийн хөх өвгөн Түдэв гуай бол оюуны ямар өндөр төвшинд хөгжсөн, эр зориг эрдэм ухаан хослуулсан, өв тээгч байсныг бодох бүрий аньсага чийгтдэг билээ.
Зүүдэнд минь учирдаг Түдэв гуайгаа дахин дурсахын учирт " Гэгээнтэн" романаасаа ганц мөчлөг толилуулсугай.-- 
Уран бүтээл

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

Хөхрөгчид гялалзагч од бүхэнд ойлголцох дохио буй
Хөрстөд мэндлэгч хүн бүхэнд дэлхийд ирсэн шалтгаан буй
Хүмүүн болгон газрын үр юм. Үр бүхэнд дэлгэрэх шалтгаан буй
Үр болгонд өнө мөнхийн алтан мэлмий буй.
Уран бүтээл

НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ

Мягаа маань ямар ч үед хүмүүст чин сэтгэлээсээ хандана. Өрөвдөнө. Туслана. Хамгийн сайхан үгээ хүмүүст харамгүй зориулна. Түүн шиг олон хүнд шүлгээ зориулсан яруу найрагч бараг үгүй биз ээ. Надад зориулсан шүлгүүдээр нь нэг бяцхан түүвэр бүтээж болохоор болжээ. Магад бид хоёрын хооронд цугтаа гуниглах, эмзэглэх, баярлах, догдлох, бахархах олон үйл тохиосон болохоор тэр байх аа.
“АМЬДРАЛ БОЛ ҮХЛИЙН ТУХАЙ УРАН БАРИМАЛ ЮМ” гэсэн Мягаагийн шүлгийн нэг мөр надад байн байн бодогддог юм. Мягаа бол ер нь амьдрал дээрээ ч, яруу найрагтаа ч шув шулуухан, нүцгэн үнэнийг цулайтал хэлдэг билигтэй билээ.
Уран бүтээл

​ТОГОРУУНЫ ДУУЛЬ

Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа.
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй,
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ.
Уран бүтээл

РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ

Л.Одончимэд эрүүлийг хамгаалах, олон улсын улаан загалмай нийгэмлэг, төр засгийн олон чухал өндөр алба хашиж, 1990 оноос Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшихийн хамт, монголын их утга зохиолын армийн тодорхой төлөөлөгчийн хувьд, яруу найраг, хүүхдийн зохиол, шог хошин сэдвээр 20 гаруй ном бичиж уншигчдын талархал хүлээсэн нэрт зохиолч билээ. Гэвч тэрбээр дарга ч байсан, цэрэг ч байсан, туг ч барьсан, тугал ч хариулсан Данзанравжаа хутагтын өв соёлыг хамгаалах дэлгэрүүлэх их үйлсийн түүчээлэгч нь байсаар байх тавилантай ажгуу.
Уран бүтээл

ХУУЧИН СҮМИЙН ГУНИГЛАХУЙ БА ТАЙТГАРАХУЙ

... Үүр цайх үес сэрвэл салхи ширүүсч, чийглэг жиндүү агаар шавхуурдана. Бороо холдож тэнгэр цэлмэжээ. Тэнгэр дорно хаяанаасаа гэгээрч байна. Яг энэ үед сүмийн хаа нэгтэйд хонх мэт жигтэй дуу авиа гарав. Урьд нь би ийм дуу авиа огт сонсоогүй билээ. Бие зарсхийж, нойр сэргээд орчин тойрноо ажиглавал чив чимээгүй. Салхи хүүгэхэд мөнөөх чимээ дахиад л гарна. Жингэнэсэн нэг солгой дуу. Өглөө болсон хойно хэрэгт дурлан сүмийн зэрлэг өвсөн дундуур туучсаар дээврийн өнцөг доор ганц өнчин хонх гуниг цөхрөл мэт, цөхрөлийн дараа амсхийн тайвширч дуугаа хураах мэт үл  мэдэг жингэнэн амирлахыг сонсож билээ. 
 
Замбуутивын сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй... 
 
Хуучин сүмийн хэрэм налж суусан хүүхэд ахуйн дурдатгал, лимбийн эгшгээр сэрэх хүртэл миний сэтгэлийн альхан мухарт мартах гээхүйн сатаарал дотор орогнож байсныг эс мэднэ. Тэр цагаас бараг гучин жилийн хойно би Бөөрийн сүмийн туурийг эрж олов. Сүм, хэрэм зөвхөн нуранги дов болсон байлаа. Чулуун хэрэм, хана туургыг нь нураан зөөж малын хашаа саравч болгожээ. Бөөрийн говиос Онгон элс тийш талын дундуур цувьсан гуулин утас шиг сунайх шар халзан замаар давхиж явтал бас л нэг хаягдсан малын чулуун хашаа шарилжин дунд харагдана. Бууж үзвэл мөнөөх Бөөрийн сүмийн довжоо, хэрэмийн дунд байсан аль өнгөтэй өөдтэй засмал дөрвөлжин чулуунууд байраа сэлгэн энд хүрээд иржээ. Хөөрхий хуучин сүмийн чулуунууд нэг л хэсэгтээ халуу дүүгсэн хаваржаанд хүн малын бүлээн дуугаар бүүвэйлүүлэн хэдэн оныг элээсэн боловч орхимхой орчлонгийн жамыг огоорч чадсангүй нэгдэл нийгмийн өмч сарнихад хөсөр хаягдсан нь энэ ажгуу. Амьдрал урваж хөрвөх нь ирмэх зуур. Харин хуучин сүмийн чулуунууд бараг л элж холторсон нь үгүй. Үүнийг Шар бүрд рүүгээ зөөж ирээдүйд босгох номын хүрээлэнгийнхээ хаа нэгтэй залъя байз. Би ийнхүү шийдээд цааш тоос босгон давхисан бөлгөө. 
Уран бүтээл

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судрыг бодож олсон, бичиж цэцэлсэн, урлаж сийлсэн өвгө дээдэстээ түмэнтаа мэхийн талархахын хамт, тэрхүү чулуун судрыг дэлхий дахинд гайхуулан мэдрүүлэх, хамгаалан хүндэтгэж хүн төрөлхтний соёлын өв санд алдаршуулан залах цагийг чулуун ном анир чагнан хээрийн салхинаа жингэнэн шивнэж хүлээсээр авай.
Уран бүтээл

МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ

Яруу найрагч М.Цэдэндоржийн нэгэн онцгой чанар бол хүлээцтэй байх. Тэр өөрийнх нь нэрээр гарсан элдэв гүтгэлэг, өөнтөглөсөн шүүмж, улс төрөөс бууж ирсэн лантуу алинд нь ч ямар нэгэн хариу үл илэрхийлэн, үл тоох байдалтай бүтээлээ л хийсээр, соён гэгээрүүлсээр явдаг сан. Мэдээж дотроо шаналдаг байсан, утааг нь хамраараа үл гаргадаг байсан нь тэр, он цаг бүхнийг хар цагаанаар нь шүүнэ хэмээн ариуссан сэтгэлээсээ итгэж байсных юм. Он цаг урсан одож олон юм ул болж харин соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн яруу найраг ном бүтээл, гэгээн тунгалаг оюун санаа зул болох цаг нь иржээ. Түүний үнэт бүтээлүүд өнөөдөр улам бүр тодрон гэрэлтсээр байна. М.Цэдэндорж найрагчийн шавь О.Дашбалбар түүнийг маш товч тодорхойгоор " сайхан хүн" гэсэн юм. Гэхдээ л тэр сайхан хүн бүтээсэн нөр их туурвилынхаа ид хавыг үзэж амжаагүй гэж бодоход даанч харамсалтай, дэндүү гунигтай.
Уран бүтээл
TOP