Судлал шинжлэл

Судлал шинжлэл

Судлал шинжлэл

Гол ус тунгалагших цагаар

Миний уншсан Монгол зохиолчдын номуудаас хамгийн сэтгэл татсан ном нь “Гол ус тунгалагших цаг” байлаа. Уран тансаг Монгол хэл нь юутай сайхан. Монголын яруу найраг дэлхийн түвшинд гараад удаж буй тухай уг номоос мэдэж авсандаа ихээхэн талархалтай хандаж байгаагийн зэрэгцээ хүний амьдралын зарим мөн чанарын тухай, түүхийн талаарх зарим мэдлэгээ нэмэгдүүлж чадлаа. Уг номын зохиолч Их найрагч Г.Мэнд-Ооёо танд талархал илэрхийлье .--- 
Судлал шинжлэл

ҮНЭНИЙ ТӨГӨЛДӨР ДУУЛАЛ – “ГЭГЭЭНТЭН”

Ч.БИЛИГСАЙХАН
Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эссээ романд гаргасан энэ үлгэртэй сайхан замналын дагуу Монголын их хутагт гэгээнтэн, их хаад, ачлалт их хүмүүсийнхээ тухай үнэн бодитойгоор бичиж, харийнханы зориуд тараасан худал хуурмаг түүхийн бичвэрүүдийг илчлэн гаргах нь Монголын бичиг соёлын жинхэнэ төлөөлөгч, их авьаястан, эрдэм соёлд энэ биеэ зориулсан, эх оронч Монгол бичээч нарын эрхэм үүрэг шүү гэдгийг зориуд тэмдэглүүштэй.
Судлал шинжлэл

ТӨГӨЛДӨР ҮНЭНИЙ ЯРУУ ДУУЛАЛ

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.ГАНБААТАР
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Хишигсүх нар үгээ хэлж, үнэлж дүгнэжээ. Др.Ч.Билигсайхан тэнгэрт халихынхаа өмнөх сүүлчийнхээ бичлэг болгож “Гэгээнтэн” романд шүүмж бичсэн нь учиртай биз ээ.
Судлал шинжлэл

ТҮМЭН МЭСИЙН ГЭГЭЭНТНИЙ ДЭЭД ТААЛАЛ ОРШЖИХУЙ

Б.ХИШИГСҮХ  (дэд профессор) 
Д.ГАЛБААТАР (профессор)

Өөрсдийн өчүүхэн чадлыг умартан анхаарал сонирхлыг минь татсан нэгэн шинэ романы тухай хошуу дүрж олонтой бодол санаагаа хуваалцахгүй бол сэтгэл санаа амирлахгүй болтой. Энэ нь яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн  “Гэгээнтэн” хэмээх түүхэн баримтат роман юм.
Судлал шинжлэл

“ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ” ОЛИМПИЙН ТЭНГЭРТ ХУР БОЛОН БУУЖ, ДЭЛХИЙН СОНОРТ ЭГШИГЛЭНЭМ

Я.ГАНБААТАР
Хэл бичгийн ухааны доктор
Зохиолч, орчуулагч

Энэ шүлэг бол товчхон хэлэхэд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх агуу гайхамшигт соёл, иргэншлийг бий болгож бүтээлцсэн монгол үндэстний, монголчууд та бидний зуун зуун, мянга мянган жилийн намтар цадиг, аж төрөл, үйл хэрэг энэ хэдхэн шад мөрөнд хураангуйлаастай, хуйлаастайгаараа байнам. Дэлхийн магнай болсон Төв Азийн уудам их хээр талыг эзэгнэнхэн төрсөн нүүдэлчин, малчин монгол хүн хэрхэн аж төрж, ямар үйл эрхэлж, намтар цадигаа хэрхэн бичиж үлдээснийг энэ шүлгээс тод томруун, эгэл энгийнээр ойлгож мэдэх боломжтой анам. Үүнд л энэ шүлгийн багтаамж, чадал чансаа оршиж байна.
Судлал шинжлэл

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРГИЙН ШИДЭТ ЕРТӨНЦ

Профессор Долгорын ЦЭНДЖАВ
Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч
Монгол улсын их сургуулийн доктор

 
Гомбожавын Мэнд-Ооёо өөрийн бүтээл туурвилаараа яруу найргийн урлалын сан хөмрөгт эрхэмсэг гэгээн, гоо сайхны ариусахуй, мөнхөд хадгалагдах үлэмжийн чанарыг буй болгож бүрдүүлсэн утга зохиолын хөгжилд шинэчлэгч, нээлт хийсэн сод туурвигч болохыг Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн гол төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолч найрагчид бүрнээ хүлээн зөвшөөрсөн байна. Г.Мэнд-Ооёог дорнын яруу найрагт “дахин сэргэн мандалтыг” авчирсан үг утга зүйн болоод оюун сэтгэлгээний хурц тод үзэгдэл гэхэд болно.
Судлал шинжлэл

ТҮМЭН АМГАЛАН ЯРУУ НАЙРАГЧ

Ж.НЭРГҮЙ
орчуулагч, нийтлэлч
Тийн, мөхөс миний бие түмэн амгалан энэ хүний тухай бичихсэн гэж “шүлсээ гоожуулсаар” олон жил болжээ. Түмэн амгалан зангийнх нь ч тухай гол нь биш, түмэн онд ч дамжин уншигдах бяр сайтай, зангарагтай бүтээлүүд гаргаад байдгийг нь олон жилийн өмнөөс мэдэх болохоор тэр. Гэхдээ л хөрөг нь нэг л босож өгөхгүй санагдаад байсан юм. Түүхий юм хийснээс таг чимээгүй байсан нь дээр. Нуулгүй хэлэхэд сүүлийн хэдэн жил, ялангуяа “Хүмүүсийн тухай роман” хэмээх хөрөг-нийтлэлийн маань ном гарснаас хойш надаар ганц хоёр юм хэлүүлчих ч юм уу, номынхоо тухай дуугаруулчих гэсэн хүн олон гарах болсоон. Тэр бүхний тухай би үнэндээ бичээд байж чаддаггүй. Янз янзын шалтгаанаар… Олон ч хүнийг гомдоож л яваа байх. Харин “Миний тухай ганц үг ямар нэг юмандаа унагачихаач” гэж хэзээ ч ам нээж байгаагүй мөн ч олон сайхан хүний талаар бичихсэн гэхээс шүлс минь дандаа гоожиж явдаг аа. Тэдний нэг бол яах аргагүй энэхүү түмэн амгалан Мэнд-Ооёо бөлгөө.
Судлал шинжлэл

ТЭРГҮҮНДЭЭ АЛТАН ТИТЭМ АСААХУЙ БУЮУ ХУЛСАН ЛИМБНИЙ НҮХЭЭР САЛХИН ГАНСРУУЛАХУЙ

Хатагин Го. АКИМ
/Утгазохиолын доктор/

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжрыг алтлана
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ

Хулсан лимбэний нүхээр гансрах салхин нисэн айсаж хөөрхий молхи бичээч миний зүрхний гүнд нуугдсан холын гунигийг нээрээ л сэдрээн хаяад бас өрөөл нэгний, бүр хотол түмний сэтгэлийг сэнсрээхээр алсран одвой. Ийнхүү “хулсан лимбэний нүхээр гансрах салхин”-ы танан аялгуун дор алтан титэмт зохист аялгуучийн хөгжих номин эгшгийн торгон үзүүрийг тэрхүү сэдэрсэн гунигийнхаа хүчээр эрэлхийлэхийг зоривой. Чаднам болов уу? Эс чаднам болов уу?
Судлал шинжлэл

Яруу найрагчийг призмтэй адилтгам

/Унгар-Тайван/

Гагцхүү тань шиг агуу найрагчид л шүлэг найргаараа бүгдийн оюун санааг өндөрт өргөж, энэ бүхнийг бусадтай хуваалцаж чадах юм гэдэг нь бидэнд ойлгомжтой. Энэ бол “Алтан Овоо”-ны агуу гавъяа мөн болой. Тиймээс дахин баяр хүргэе. Биеэ сайн бодоорой. Таны төлөө болон Монголын бусад авъаяслаг найрагчдын төлөө би үргэлж залбирсаар байх болно. Дэлхийн өөр өнцөгт амьдардаг ч гэлээ тантай яруу найргийн ахан дүүс болсондоо туйлын их бахархнам. Бидний амьдран буй хорвоо дэлхий нийгэм улс төр,, эдийн засаг, гэр бүл, сэтгэл зүй, хувь хүний дээд бүхий л төрлийн зовлонт асуудлаар дүүрэн байгаа ч, энэ бүхний дунд эрх чөлөөний төлөөх хүсэл, шударга ёс, энх тайван байдал, таарамж нийцэл, сэтгэл хангалуун байдал, аз жаргалын төлөөх нэгэн санаа зорилго маань биднийг холбогч утас жим болдог юм.
Судлал шинжлэл
TOP