Үзэл бодол

Үзэл бодол

Үзэл бодол

"ГОЛ УС ХҮМҮҮНИЙ ЗҮРХЭН ДУНДУУР УРСДАГ“

Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ.
Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай.
Үзэл бодол

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР

Яг 40 жилийн өмнө Монгол хүн сансарт нисэх тэр мөчид Хөгнөхан уулын өвөр дэх Хар хайлаастын ам хэмээх газарт хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд сууж байжээ. Мал ид төллөж Гүррагчаагийн аав Жүгдэрдэмид гуай малаа хотлуулж, ээж Ичинхорлоо гуайн хонь тойглох уянгалаг зөөлөн аялгуу дуурсаж байсан тэр үдшийн зураглал сэтгэлд тод үлджээ.
Үзэл бодол

ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛ ДАХЬ АЗИЙН ЯРУУ НАЙРАГ

            "Өрнө бол өрнө, Дорно бол дорно. Өөд өөдөөсөө хэзээ ч харахгүй" хэмээн Р.Киплинг хэлсэн тэр цаг үед Н.Рерих "Өрнө дорнын хана хэрэм нурах болтугай" гэсэн удаатай. Р.Киплингийн хэлснийг ялгарах онцлогоо хадгалж үлдэх тухайд гэж эерүүлээд, Н.Рерихийн хэлснийг тус тусдаа бус, дэлхийн их утга зохиолын ай савд, өрнө дахины  давуу байдлыг өөрчлөх гэсэн утгаар ойлгохыг хүсч байна.  Азийн уран зохиолыг хөхүүлэн дэмждэг хөшүүрэг бий  болгох, тухайлбал бүс нутгийн  сан байгуулж, орчуулга болон  уран зохиолын шилдэг  бүтээлийг түгээн дэлгэрүүлэх нь Улс орнуудын засгийн газруудын эрхэм үүрэг байх ёстой.  Казахстан Улс олон улсын уран зохиолын харилцааг хөгжүүлэх, дэмжих  талаар ихээхэн чармайлт гаргаж байгаад талархаж байна.
            Азийн соёл, сэтгэлгээ, эрдэм оюун, яруу сайхныг цогцоор нь илэрхийлж чадах яруу найргийн шинэ давалгааг эхлүүлцгээе.
Үзэл бодол

ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үндсэн илтгэл
Г.Мэнд-Ооёо:  ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА
 
  ....Таван мянган жилийн өмнөх энэ шүлгийн амин санаа хуучраагүй байна. “Хүн бол сэтгэдэг өвс ногоо юм” гэж Францын сэтгэгч, гүн ухаантан, физикч, зохиолч Блез Паскаль (1623-1662) хэлсэн нь бий. “Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй” хэмээн 20-р зууны Монголын сод яруу найрагч О.Дашбалбар бичсэн юм. Ийнхүү байгаль хүн хоёрын оюун санаа нэгдмэл зүйл болохыг бүхий л цаг үед дуулсаар байна. Хүүхэд ахуйдаа сонссон нэгэн үлэг домгоо энд эргэн дурсах хэрэгтэй боллоо.
“Хүмүүн анх үүсээд биеэсээ гэрэл цацрааж, өөр өөрийн модтой түүнийхээ жимсээр хооллон юугаар ч дутахгүй амьдарч байжээ. Нэгэн хүмүүнд гаж санаа төрж, өөр бусдын модны жимс илүү амттай санагдсанд гэрлээ унтраагаад түүнээс хулгайлжээ. Гэтэл дахин гэрэлтсэнгүй. Муу үйл хийх бүрийд хүмүүсийн гэрэл нь унтарсаар байжээ. Ингээд хүн гэрэлгүй болсон юмсанжээ.”...
Үзэл бодол

ШИЛИЙН БОГДОД ОЮУН САНААНЫХАА БАЙГАЛЛАГ ЧАНАРЫГ ИЛҮҮ МЭДЭРДЭГ

Романы нэр их учиртай байх. Яагаад “Шилийн Богд” гэж нэрлэсэн юм бэ?
Шилийн Богд хэмээх нэр монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, эрчим хүч, эр хүний цог хийморь, Дарьганга өв соёл гэсэн утгаар буудаг. Алтай Хангай Хэнтийн уулсын салхиар хөллөсөн эрчим хүчний урсгал дорнын хээр тал руу урсаж, өмнөөс Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал Хянганы нурууг гэдрэг даваад Шилийн Богд орчимд онцгой эрчим хүчний хуйлрал болдог. Ийм онцлог шинжийг хүмүүс аль эрт мэдэрч энэ гайхамшигт ууланд очиж хийморио сэргээдэг байжээ. Өөрөөр хэлбэл Шилийн Богд бол байгалийн эрчис  ундаргаар баян уул юм. Шилийн Богдод очиход байгаль дэлхийн оюун санааг илүү тод мэдэрдэг, хүн өөрийн оюун санааны байгаллаг чанарыг илүү их ойлгодог гэж би боддог.
Үзэл бодол

"Хүмүүн, байгаль хоёр нэг ундаргатай"

адад цохилж байгаа зүрхнээс өөр зэр зэвсэг байхгүй, өмссөн хувцаснаас өөр хөрөнгө байхгүй. Миний өв хөрөнгө гэвэл монгол өв соёл, ард түмний минь язгуур мэдлэг ухаан, дээр хөх тэнгэр, дэргэд эх нутаг минь л байна. Би үүнийгээ л бичдэг. Монголоо л бичсэн минь дэлхийг гайхуулж, утга зохиолын ертөнцийг доргиогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол тэдэнд сонирхолтой байгаа юм байна. Ер ньмонгол оюун ухаан, уламжлалт мэдлэг, шашин соёлынхоо үнэт зүйлсийг өнөөгийн дэлхийн уншигчдын мэдээгүй, таниагүй байгаа тэр содон сониныг эх хэлнийхээ дээд баялгаар илэрхийлж чадваас дэлхийн дэвжээнд Монголын уран зохиол ганц нэгээрээ биш өргөн фронтоороо гарч ирэх боломжтой. Үүнийг баттай хэлчихье
Үзэл бодол

Данзангийн Нямсүрэнгийн “Алтан хазаар өвс” гэж юу вэ?

Дорнын их найрагч Д.Нямсүрэн анд маань тэнгэрт одохоосоо өмнө гэргийдээ 240 шүлэг бүхий дэвтэрээ дурсган үлдээсэн байдаг. Үүнийг нь ном болгон хэвлүүлье гэсэн санаачилга гарсан даруйд миний бие “Алтан хазаар өвсний дууль” хэмээх эсээг 2005.11.1-нд бичсэн юм. Ямар нэгэн саад бэрхшээлийн улмаас уг ном 10 жилийн дараа өнөө зун хэвлэгдэн гарлаа. Харамсалтай нь анх уг номонд зориулан бичсэн миний үг 3560 хоногийн салхи бороонд хийсэн алга болчихсон санж. Аз тохиоход 2006 онд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хийгээд өөрийн гар бичмэл минь хадгалагдан үлджээ. “Өвс сулрахад” хэмээх гайхалтай шүлгээ зориулж байсан дүү Н.Лутбаяр нь арвантаа өвс хагдарсны дараа номыг нь сайхан хэвлэж тэнгэрт буй Д.Нямсүрэн ахдаа илгээсэнд талархахын ялдамд арван жилийн тэртээ бичсэн эсээгээ ач холбогдол нь хуучраагүй байгаад баярлаж андынхаа суугаа Шамбалд илгээе хэмээн сэтгэвэй.             
                    
Г.Мэнд-Ооёо 2014.08.15
Үзэл бодол

Г.Мэнд-Ооёо: МОНГОЛ БИЧГЭЭС АЯЛГУУ СОНСОГДОЖ БАЙНА ГЭЖ ГАДНЫНХАН ДУУ АЛДСАН

“Өнөөдөр” сонины энэ удаагийн уншигч- сурвалжлагчаар Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудорж ажиллалаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёотой ярилцах урилгыг түүнд илгээхэд хувь, хувьсгалын ажил, уран бүтээлийн цагаа зохицуулаад манай редакцад хүрэлцэн ирсэн юм. Учир нь Монголын утга зохиол хэмээх өнөр өтг өн гэр бүлээс дэлхийн тавцанд нэрээ гаргах зам мөрийг түүчээлэн буй Г.Мэнд-Ооёо хэмээх эрхэм хүнтэй ярилцана гэдэг бол татгалзах аргагүй санал гэдгийг тэр сайн мэднэ. Оюунлаг, гэгээлэг хэрнээ худал хуурмаг зүйлгүй, бас нэг тийм дулаахан, дотно уур амьсгалд өрнөсөн хоёр уран бүтээлчийн яриа уншигчдад олон зүйл бодогдуулна хэмээн найдаж байна.
Үзэл бодол

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

Дэлхийн яруу найргийн өдөрт
  
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь монголын хээр талд буй бөлгөө. Цогт хун тайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэр бээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтараа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч авга эгчээ санан нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг, дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ. 
Үзэл бодол
TOP