Намтар

1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумынХэмнэгт хэмээх газар төрсөн. 13 настайгаасаа шүлэг бичиж эхэл...

Намтар

Г.Мэнд-Ооёо

Намтар

1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумынХэмнэгт хэмээх газар төрсөн. 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн.
Яруу найраг, хүүрнэл,зохиол, баримтат уран бүтээлийн 60 гаруй ном хэвлүүлсэн.
Зохиол бүтээлүүд нь англи, орос, хятад, испани, франц, унгар Бенгал, Казахзэрэг дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн.
Г.Мэнд-Ооёо 1990-1996 онд Монголын түүх соёлын хосгүй дурсгал болох “Мигжэд Жанрайсиг” цогцолборыг бүтээн залах хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд үндэсний монгол бичиг, уран бичлэгийн уламжлалыг сэргээх, соёлын өвийг судлах, хамгаалах үйлсийг манлайлагчдын нэгэн юм.
2002 онд Дэлхийн уран соёлын академиас утга зохиолын доктор цол олгож, байнгын гишүүнээр элсүүлсэн байна.
2014 онд Италийн Чеветилла Райнери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чеветилла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суралцаж бүтээлээ хийсэн байна.
2014 оны 9-р сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн Яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч Гранд буюу тэргүүн шагнал хүртжээ.
2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнагдсан анхны зохиолч юм.

Яруу найргийн “Утгын болор сүм” (1997), “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” (2002), “Хэсэг цагаан манан” (2010), “Гэрэлтэх агшин бүр” (2010);  шилмэл яруу найргийн дээж "Он цагийн хүрд" (2016)   хүүрнэл  “Алтан-Овоо” (1993, 2002, 2007, 2008, 2010) болон “Гэгээнтэн” (2012), "Шилийн богд" (2015) романууд, "Шармаань" тууж (2020), "Гол ус тунгалагших цаг" (2015), "Оюун санааны хээр тал"(2016), "Оршихуйн гэрэлт хүрээн дотор" (2018), "Цагаан манан, гэгээн гуниг" (2020),  эсээ нийтлэл, баримтат уран бүтээлийн чуулганы 60 гаруй ном хэвлүүлсэн.



Зохиолчийн цахим шуудан:
mendooyo@gmail.com
 
Намтар
TOP